Орон нутгийн хэлтсийн албан хаагчид гэрээт байгууллагууддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө

Төв аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд болон төрийн байгууллагын албан хаагчдад ЭМДҮЗ-ийн 2025 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоолуудыг танилцуулах, мэдээлэл өгөх сургалтын зохион байгууллаа.
Баян-Өлгий аймаг дахь МУБИС-ин харьяа сургуулийн 50 гаруй оюутан залууст Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэлийн мэдээлэл, ач холбогдлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, хувийн болон өрхийн эмнэлгүүдэд ажиллаж, сурталчилгааны материалыг байршуулж, иргэдэд хэрхэн тайлбарлаж ажиллах талаар арга зүйгээр хангалаа.
Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гэрээт лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ЭМДҮЗ-ийн шинэчлэн батлагдсан “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 2025 оны 04 тогтоолыг танилцуулах, мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын нийт 40 гаруй удирдах албан тушаалтан, эмч, мэргэжилтнүүдийг хамруулж, тогтоолын шинэчлэлтэй холбоотой сонирхсон асуултад хариулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Сэтгэгдэл үлдээх