“2022 MAMA Awards”-г жүжигчин Пак Бо Гум болон дуучин Жон Со Ми нар хамтран хөтлөхөөр болжээ. Энэ жилийн MAMA Японы Токио хотод болох бөгөөд “Эхний өдрийн хөтлөгчөөр дуучин Жон Со Ми ажиллах бол арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хөтлөгчөөр Пак Бо Гум ажиллахаар болсон байна.
https://www.youtube.com/watch?v=vBpxFH8G0wg
Сонирхуулахад, “MAMA Awards” нь анх 1999 онд “Mnet Music Video Festival” нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 2009 онд ‘Mnet Asian Music Awards’ нэртэй болжээ. Макао, Сингапур, Хонг Конг зэрэг улсад 2010 оноос хойш зохион байгуулагдаж, Ази тивийг бүхэлд нь хамруулсан бөгөөд өдгөө дэлхийн хэмжээний шагнал гардуулах ёслол болсон юм.
