Цэс Close

Парламентын гишүүд иргэдээ төлөөлөх чадвартай байх ёстой

Парламентын гишүүд иргэдээ төлөөлөх чадвартай байх ёстой гэсэн том шалгуур бий. Олон Улсын жишгийг харвал, АНУ гэхэд нэг парламентын гишүүн 30 мянган иргэнийг төлөөлөх тооцоотой. Манай улстай ижил орнуудыг харьцуулвал, парламентын нэг гишүүн нийт иргэдийнхээ нэг  хүрэхгүй хувийг төлөөлдөг жишиг байна. Гэтэл өнөөдөр манай улсад нэг гишүүн нийт иргэдийнхээ 1.4 хувь орчмыг төлөөлж байгаа нь төлөөллийн ардчиллыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг.

Тодруулбал, парламентын гишүүд төлөөлөгчийнхөө үүргийг чанартай биелүүлж чадахгүй байгаа юм. Парламентын гишүүд хэт цөөн байгаагаас болж нэг гишүүнд төвлөрөх эрх мэдэл харьцангуй өндөр болсон. Ингэснээр төрийн ажлын, институт хоорондын зохист харилцаа бий болж чадахгүй, ажил нь хэвийн явагдахгүй нөхцөл бүрдсэн. Тиймээс энэ удаагийн ҮХНӨ-өөр ард түмнийг төлөөлөх парламентын чадавхыг сайжруулах, хөгжлийн олон төвтэй улс болохын хувьд гишүүдийн тоог зайлшгүй нэмэх шаардлагатай байгаа гэж үзэж буй учраас сонгогчдын төлөөлөх мандатын тоог нэмж парламентын гишүүдийн тоог 151-155 байх шаардлагатай гэж үзэж байна.

Х.УЛАМБАЯР

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах