Цэс Close

МАН-ын бүлэг АИ-92-ийн үнийг барих, хүнсний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах чиглэлийг Засгийн газарт өглөө

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Уул уурхай, хүн үйлдвэрийн сайд Г.Ёндон, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын мэдээллийг сонсов. Мэдээлэлтэй холбогдуулан бүлгээс дөрвөн чиглэлийг холбогдох сайд, дарга нарт өглөө.

  • Нэгдүгээрт, бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй, үнийг тогтвортойгоор барих, ялангуяа нефтийн бүтээгдэхүүний хангамжид анхаарах шаардлагатай. Засгийн газраас өгч байгаа мэдээллээр энэ жилдээ нефтийн хангамж тасалдуулахгүй гэж мэдэгдсэн.
  • Хоёрдугаарт, АИ-92 шатахууны үнийг цаашид барих талаар анхаарах шаардлагатай гэж үзлээ. Засгийн газраас дизель түлшний үнийг тогтвортой барьж чадахгүй талаар хоёрдугаар сард мэдэгдсэн. Иргэд, хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ-92 шатахуун хэрэглэдэг. Тиймээс үнийг нь тогтвортой барих талаар онцгойлон анхаарах шаардлагатай.
  • Гуравдугаарт, Хүнсний бүтээгдэхүүний хангамж, тэр дундаа хил гааль, ложистикийн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай гэж үзлээ.
  • Дөрөвдүгээрт, барилгын материалын үнэ, тэр дундаа цементийн үнийг тогтвортой барих талаар анхаарах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах