Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

Хуваалцах

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын өргөн мэдүүлсэн Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 
Ингэснээр Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг хоёр хувиас нэг хувь болгон бууруулж буй. Энэхүү шийдвэр 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед тус шийдвэр нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, иргэдэд ирэх татварын дарамтыг бууруулах зорилготой юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлээс хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд хоёр хувийн татвар ногдуулдаг. Баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто засвар, үйлчилгээ гэсэн зургаан төрлийн үйлчилгээний татварыг шинэ оны эхний өдрөөс 50 хувиар бууруулна. Харин бүх төрлийн тамхи, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны одоо ногдуулж байгаа 2 хувийн албан татварыг хөндөхгүй. Цаашид нэмүү өртөг шингээн, дотоодод үйлдвэрлэгддэг дээрх хоёр төрлийн бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг эргэн харна” гэв.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн