Цэс Close

Он гарсаар нийт 630.3 мянган тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ

Он гарснаас хойш манай улс нийт 630.3 мянган тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 6.8 мянган тн, АИ-92 автобензин 186.4 мянган тн, АИ-95/98 автобензин зургаан мянган тн, дизель түлш 357.2 мянган тн, онгоцны түлш 12.7 мянган тн, Жет А-1 14 мянган тн, бусад 46.9 мянган тн импортолсон байна. Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар улсын хэмжээнд 117 101 тн шатахууны нөөцтэй байгаа юм. Үүнээс А-80 автобензин 4 826 тн буюу 29, АИ-92 автобензин 33 433 тн буюу 27, АИ-95 автобензин 2 876 тн буюу 22, дизель түлш 71 524 тн буюу 29, онгоцны түлшний 33 хоногийн нөөцтэй байна.

Нийслэлд 56 614 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 924 тн, АИ-92 автобензин 17 203 тн буюу 18, АИ-95 автобензин 1 397 тн буюу 19, дизель түлш 34 347 тн буюу 29 хоногийн хэвийн нөөцтэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах