Цэс Close

Польшийн ЭСЯ: Айлчлалын хөтөлбөрт Шопений хөшөөтэй холбоотой үйл ажиллагаа байхгүй

Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда өнөөдөр Монгол Улсад трийн айлчлал хийхээр хүрэлцэн ирнээ. Тус айлчлалын үеэр Польшийн суут хөгжмийн зохиолч Фридерик Шопений (1810-1849) хөшөөг Улаанбаатар хотод нээх тухай мэдээлэл цацагдаад буй. Гэвч хөшөөн дээр сийлсэн хөгжмийн нот Шопений бүтээл биш гэх асуудал нийгмийн сүлжээнд хөндөгдөөд буй.

Тодруулбал, хөшөөн дээр “Spring Waltz” (Marriage d’amour) бүтээлийн нотыг сийлжээ.Тэгвэл энэ нь 1978 онд Францын хөгжмийн зохиолч Пол де Сенневилийн бичсэн “Marriage d’amour” хэмээх бүтээл аж. Тус бүтээл нь YouTube платформд "Шопений бүтээл" гэх гарчигтай нийтлэгдсэний улмаас ийм буруу ойлголт бий болсон аж.

Тэгвэл эл хөшөөг  Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалтай холбоотойгоор бүтээсэн гэх мэдээллийг Польшийн ЭСЯ-наас үгүйсгэсэн байна. Тус ЭСЯ-ны гаргасан мэдэгдэлд тус бүтээлд төр засгийхан оролцоогүй, цэвэр уран бүтээлчийн бүтээл болохыг өгүүлжээ. Түүнчлэн Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөрт энэ хөшөөтэй холбоотой үйл ажиллагаа байхгүй гэдгийг тодотголоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах