Цэс Close

Прокуророоос Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг сунгах хүсэлт гаргажээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Д.Хаянхярваагийн албаны бус хувийн оффиссын өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, гэмт хэргийн ул мөр илэрсэн тул 48 цаг саатуулаад байгаа билээ.

Түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа бөгөөд прокурорын байгууллагаас Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг сунгах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдэх шүүх хуралдааныг өнөөдөр 10:00 цагт товложээ.

Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 11:00 цагт дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах