Цэс Close

Роналдогийн ганц үйлдлээс болж Coca-Cola компани 4 тэрбум ам.доллар алджээ

Европын АШТ-ий хэсгийн Унгар – Португалын тоглолтын өмнөх хэвлэлийн хуралд Криштиано Роналдо оролцохдоо тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч Coca-Cola компанийн ундааг цааш тавьж, цэвэр усыг илүү гэж онцолсон нь шуугиан тариад амжсан.

Тэгвэл Роналдогийн энэхүү үйлдлээс болж Coca-Cola компани дөрвөн тэрбум ам.доллар алдагдалд хүлээсэн гэнэ.  

Роналдог тийнхүү ундааг нь цааш тавьснаас хойш 30 минутын дараагаар хөрөнгийн бирж дээр Coca-Cola-гийн хувьцааны үнэ 1.6 хувиар унасан байна. Энэ нь 4 тэрбум ам.долларын алдагдал гэсэн үг юм.

Тэгвэл Унгар – Португалын тоглолтын төгсгөлийн 87 болон 92 дахь минутад Роналдо гоол оруулснаар Европын АШТ-ий түүхэн шилдэг мэргэн бууч боллоо.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах