Солонгос улсаас 35 жилийн өмнө хулгайлагдсан Буддын уран зураг АНУ-аас буцаж ирлээ
Удаан хугацаагаар алдагдсан байсан Буддын шашны уран зураг Солонгос дахь сүмээс хулгайлагдсанаас хойш 35 жилийн дараа АНУ-аас эх орондоо буцаж ирж байна.
Арваннэгдүгээр сарын 19-нд Солонгосын Буддын шашны хамгийн том урсгал болох “Jogye Order” жаягийн төлөөлөгчид Чикагогийн их сургуулийн дэргэдэх Ухаалаг урлагийн музейтэй Буддын шашны тэнгэрлэг хамгаалагчдыг дүрсэлсэн "Синжүндо" хэмээх ариун зургийг эх оронд нь буцаах гэрээг эцэслэн байгуулжээ.
Уран бүтээлийн хувьд гэвэл 1767 онд Венийн бүтээсэн гурван шилдэг бүтээлийн нэг хэсэг юм. “Hyejam”, "Амитаба Будда номлолын зураг", "Гурван Бодьсадвагийн зураг" гэх энэ гурван бүтээл Хойд Кёнсан мужийн Ечон дахь Бомун сүмд анх залагдсан байсан бөгөөд 1989 оны зургадугаар сарын 5-нд энэхүү гурван уран бүтээл хулгайлагдсан байна.
Нөгөө хоёр зургыг нь 2014 онд амжилттай сэргээн босгосон ба 2023 оны зургадугаар сар хүртэл Солонгосын өвийн алба болон Хилийн чанад дахь Солонгосын соёлын өвийн сан АНУ дахь Солонгосын соёлын үнэт зүйлсийн талаарх судалгааны явцад Чикаго хотод байдгийг нь олж илрүүлэх хүртэл "Синжүндо" хаана байсан нь нууц хэвээр байсан аж.
Хоёр сарын дараа “Jogye Order”-аас хулгайлагдсан гэх гарал үүслийн нотлох баримтыг бүрдүүлж, зургийг буцааж өгөхийг албан ёсоор хүссэн. Ухаалаг урлагийн музей үзэж танилцсаны дараа Олон улсын музейн зөвлөлийн музейн ёс зүйн дүрмийн дагуу уг бүтээлийг сайн дураараа, ямар ч болзолгүйгээр буцааж өгөхөөр шийдсэн байна.
"Чикагогийн их сургууль болон Ухаалаг урлагийн музейд уран зургийн хулгайн түүх, шашны ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, буцааж өгөх шийдвэр гаргасанд гүнээ хүндэтгэл үзүүлж, талархаж байна" гэж “Jogye Order” дурджээ.
"Энэхүү эх оронд нь буцаасан нь Бомун сүмийг анхны байдалд нь оруулж оюун санааны болон соёлын асар их ач холбогдолыг нэмэгдүүлж байна" гэж нэмж хэлэв.
Эх сурвалж: Korea Times
Бэлтгэсэн: О.Янжинлхам
Сэтгэгдэл үлдээх