Сурагчдын зуны амралт маргаашаас эхэлнэ

Хуваалцах

2020-2021 оны хичээлийн жилийн ЕБС-ийн сурагчдын зуны амралт маргаашаас буюу тавдугаар сарын 15-наас эхэлнэ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайдын тушаал гарч энэ сарын 07-ноос 1-3р ангийн сурагчдын амралт эхлэхээр болсон юм.

Цар тахлын нөхцөл байдал, зайнаас удаан хугацаанд хичээллэсэн зэргээс хамаарч анги дэвших болон улсын шалгалтыг цуцалсан. Гэхдээ шалгалт авахгүй ч цахимаар хичээлд оролцсон сурагчдын идэвх оролцоог харгалзан үзэж дүн гаргахаар болжээ. 

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн