СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуурын мөсөнд цөмөрчээ

Хуваалцах

Хяргас нуурт “Sonata-6” болон “Prius-20” загварын суудлын автомашин цөмөрч орсон байсныг татан гаргажээ.

Тодруулбал, Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн “Хяргас” нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарны 6-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн “Prius-20” загварын суудлын автомашин, мөн иргэн С-ийн эзэмшлийн “Sonata-6” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч орсон байсныг 09 цаг 10 минут ажиллан татан гаргаж, хүлээлгэн өгсөн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолооч, иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж гол нуурын мөсөн дээгүүр зорчилгүй, баталгаат зориулалтын замаар явахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн