Сүхбаатар аймгийн Дарьганга, Түмэнцогт суманд 60 толгой тарвага сэргээн нутагшуулна

Хуваалцах

Сүхбаатар аймгийн Дарьганга, Түмэнцогт суманд өнгөрсөн онд шинээр сэргээн нутагшуулсан популяцын тоо толгойг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд энэ жил 60 толгой тарвагыг сэргээн нутагшуулахаар байгаль орчны мэргэжлийн байгууллага болох “Авралын эрэлд” ХХК-тай гэрээ байгуулж, зохион байгуулалтын ажлыг эхлүүлжээ.

Түүнчлэн Сүхбаатар аймагт цөлжилтийг сааруулах тэрбум мод үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих аяны хүрээнд 81,349 ширхэг мод сөөг тарьсныг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн