Цэс Close

Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ

Улсын хэмжээнд тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 50 суманд101 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн  оны мөн үетэй харьцуулахад 11.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс сүүлийн 7 хоногт гэхэд Дорнод аймагт 3, Сүхбаатар аймагт 4, Булган аймагт 1, Хэнтий аймагт 2, Төв аймагт 2, Сэлэнгэ аймагт 3 буюу нийт 15 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтрааж,  Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан  2 түймрийг цурамд оруулсан бол Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг,  мэргэжлийн ангийн  нийт 107 хүн, 7 автомашин, 13 морьтой ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах