Цэс Close

Сү.Батболдыг сошиалд гүтгэлгээр “нүдэх”  цаадах улс төр юу вэ?

Сүүлийн үед Монголын үндэсний баялаг бүтээгч сэхээтэн, бизнес эрхлэгчид рүү үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр дайрч давшилдаг болсон. Саяхны жишээ гэхэд нүүрсний сонсголын үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан гэх эмэгтэй нүүрс ачилтын компанитай тухай мэдээлэл цацагдмагц  улстөрч Сү.Батболдтой нааж харлуулах зорилтот хар пиар явав. Холын хамаатан садангийн төрөл хэлхээтэй гэх зураглал тавьж байгаад Сү.Батболд нүүрс ачсан мэтээр илэрхий гүтгэлгийн шинжтэй сошиал мэдээ цацаж байгаагийн цаана зорилготой улс төрийн хар пиар явуулж байгаа нь харагдана. Сү.Батболд нь нүүрсний сонсголоор нэр нь дурдагдсан Ц.Амгалан, Б.Батдаваа нар болон бусад  аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн бизнесийн хэлхээ холбоо байхгүй аж. Нүүрстэй холбоотой гэх хамтарсан эсвэл хамаарал бүхий компани, аж ахуйн нэгж, харилцаа холбоо Сү.Батболдод байхгүй талаар баримт дурдсан мэдэгдлээс нь уншиж болох юм.

    УИХ-ын сонгууль болох дөхөж буйтай холбоотойгоор энэ мэт гүтгэлгүүд ар араасаа үргэлжлэх бололтой.   Угтаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболд  хийсэн, бүтээснээрээ олонд танигдсан нэгэн. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2012 оны үед Монгол Улсын эдийн засаг хамгийн өндөр өсөлттэй гарч байсан. Энэ талаар сайны жишээ болгон одоо ч ярьдаг. Энэ үед  манай улс руу гадны хөрөнгө оруулалт цувж,  эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, гадаадаас монголчууд олноор ирж байлаа.

Өнөөгийн Тавантолгойн орд газрын ашиглалтын лицензийг Сү.Батболд нарын хүмүүс эзэмшиж байхдаа нэг ч хүрз хатгалгүй  Монголын ард түмэнд өгөх шийдвэрийг гаргасан. Түүнчлэн Сү.Батболдын Засгийн газар одоогийн монголчуудын нийтээрээ эзэмшиж буй   Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг  хувьцааг ард түмэнд олгох түүхэн шийдвэрийг гаргаж байв.

  Сүүлийн үед тэр тусмаа сошиалд Монголын үндэсний сэхээтэн, баялаг бүтээгч, Монголын төлөө дуугардаг, ажил хийдэг улстөрч, хувь хүмүүсийг  зориуд харлуулах, нэр хүндэд нь халдах, гүтгэх, олон нийтийн сүлжээгээр  зорилтот  худал мэдээллээр гүтгэх  хар технологи нэгэнт бий болжээ. Энэ нь нэг талаар цөөхөн монголчуудыг хооронд нь хагаралдуулах эх үндэс болж байна. Үүн дээр тоглодог, бүхэл бүтэн тролл армитай, хар пиар, гүтгэлгийг хийж байдаг ардаа “эзэн”-тэй баг байдгийг тунгаан бодож, асуудалд нухацтай ханддаг хэсэг нь  андахгүй болж.

Хэдийнэ болтол цөөн хэдэн монголчууд маань Монголын төлөө дуугардаг, хөдөлмөрлөдөг, баялаг бүтээдэг, олонд тустай шийдвэр гаргадаг, арай дөнгүүр хэсгийнхнээ сошиалд бүллидэж, худал гүтгэлгээр булахаа зогсоох вэ.

  Сонгууль болон  улс төрийн томоохон үйл явдал өрнөх бүрт л гүтгэлгийн чанартай томоохон кампанит ажил өрнүүлдэг нь ил болсон.  Үүний нэг нь тод жишээ нь  Сү.Батболдыг сошиалд зориудаар нүүрстэй холбож наах гэсэн явуургүй гүтгэлэг явуулах болсны цаад улс төр юу вэ?

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах