С.Амарсайхан: Вакцины хугацаа дуусаагүй, хүүхдийн дархлаажуулалтад хэрэглэнэ
Коронавирусийн эсрэг дархлаа тогтоох вакцины хугацаа дуусаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархаж байна. Үүнд Шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө.
Тэрээр "Вакцины 1, 2-р тунд хамрагдсан иргэдээ бүрэн вакцинжуулах Пфайзер вакцины нөөц манайд хангалттай байгаа. Вакцины хугацаа дуусах болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тийм ч учраас АНУ зэрэг орнуудын нэгэн адил "Пфайзер" вакцинаар 5-11 насны хүүхэд багачуудыгаа ч вакцинжуулах бүрэн боломжтой. Вакцин хангалттай улс орнууд эхнээсээ 5-11 насны хүүхдүүдээ вакцинжуулж эхэлсэн байгаа.Гэхдээ Монгол Улсын хувьд одоогоор ДЭМБ, Эрүүл мэндийн яам зэрэг мэргэжлийн байгууллагын судалгаа, санал, зөвлөмж эцэслэн гарахыг хүлээж байна" гэв.
Сэтгэгдэл үлдээх