Цэс Close

С.Ганбаатар: Хонгилын түлхүүр булаацалдаж байна

УИХ-ын чуулганаар Засгийн газраас мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Уг төсөлд Авлигатай тэмцэх газрын дарга нь  дэд даргаа томилдог байх зохицуулалтыг тусгасан юм.

УИХ-ийн гишүүн Л.Энх-Амгалан: Төрийн албан хаагч өргөс шиг, хувалз шиг байж болохгүй. Эрх зүйн орчныг нь яаж сайжруулах вэ. УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хаана байна. Авлигын индексээр бид өнөөдөр урагшлах биш хойшилж байна. Үүнийгээ ярьж болохгүй юмнаасаа салахгүй юм уу. Дарга цэргийн тухай ярих биш. Лоонзонгоор авлига багасахгүй юм байна. Энэ бол сэтгэлгээний асуудал байна. Авлига монголчуудын муухай соёл болчих гээд байна.

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Бид авлигатай тэмцэх асуудалтай тэмцэх асуудлыг ярьсаар ирсэн. Авлигыг үгүй хийхэд цахим шилжилтэд шилжсэнээр сэргийлж чадна гэж бодож байна. Компьютер цахимжсанаар арилна гэж үзэж байна. Авлигын үнэлгээ өгдөг байгууллагуудын дүгнэлт гардаг. Манайд авлига хамгийн ихтэй байгууллагаар гааль, татварын албад нэрлэгддэг. Бид Авлигын эсрэг конвенцэд нэгдэн орсон. Ирэх жил иргэн бүр цахим гарын үсэгтэй болох ажлыг эхлүүлнэ. Цаашид иргэд хоорондын гэрээ хэлцлийг заавал нотариатаар биш цахим гарын үсгээр явагдах болно гэдгийг хэлье.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хонгилын түлхүүр булаацалдаж байгаа явдал гэж хараад байгаа. УИХ-аас удирдлага томилдог хэдэн байгууллага байдаг вэ. Эдгээрээс хэд нь тэргүүн дэд даргатай вэ. Ийм ялгаатай томилгооны учир шалтгаан нь юу юм бэ?

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: УИХ дээр асуудал нь ордог байгууллага гэвэл Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор бол удирдлагыг танилцуулдаг. Удирдлагыг болон бүрэлдэхүүнийг томилдог зарим байгууллага бий.Жишээлбэл, Авлигатай тэмцэх газар, Үндэсний статистикийн хорооны даргыг томилдог. Бүрэлдэхүүнийг томилдог байгууллагын хувьд Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс гэх мэт байгаа. Үндсэндээ УИХ  11 орчим байгууллагын бүрэлдэхүүн болон даргыг томилдог

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах