Цэс Close

Тайландад коронавирусний эсрэг роботууд ажиллаж эхэллээ

Тайландын зохион бүтээгчид алсын удирдлагатай робот бүтээж түүгээрээ халдвар их тархсан газрууд руу явуулж байна. Ингэснээр нэмж хүмүүсийг эрсдэлд оруулахгүй тархалтыг барьж байгаа аж. Робот нарийн ширхэгтэй ариутгалын бодис цацаж ойр орчмоо халдваргүйжүүлдэг байна.

Энэ робот нь нэг микронтой тэнцэх хэмжээний мананцар гаргадаг бөгөөд энэ нь агаарт байгаа нян бактерийг өөртөө наалдуулж газарт унагаан ариутгадаг аж.

Зохион бүтээгчдийн хэлж байгаагаар роботыг удирдах нь маш амархан бөгөөд энэ нь тухайн удирдаж байгаа хүндээ ачаалал бага учруулах юм байна.

эх сурвалж: A24

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах