ТАНИЛЦ: Зайлшгүй хамгаалах шаардлагатай нуурууд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганыг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор Төрийн ордонд зохион байгуулж байна.
Чуулганы үеэр улсын хэмжээнд хамгаалах шаардлагатай 11 нуурыг танилцуулсныг хүргэж байна.
1. Төв аймгийн Баянцогт сумын Жирмийн цагаан нуур
2. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Улаан нуур
3. Баянхонгор аймгийн Богд сумын Орог нуур
4. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Таацын цагаан нуур
5. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хэлтгий цагаан нуур
6. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур
7. Хэнтий аймгийн Биндэр сумын Цагаан нуур
8. Дорнод аймагт орших Яхь нуур
9. Хэнтий аймгийн Биндэр сумын Цагаан нуур
10. Төв аймгийн Мөнгөн морьт сумын Шорвог нуур
11. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Хаяа нуур
"Цэнхэр алт" үндэсний хоёрдугаар чуулган үргэлжилж байгаа бөгөөд салбарын эрдэмтэн, судлаач болон мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгамдаж буй асуудал, усны нөөцийн жигд хуваарилалтыг шийдвэрлэх арга зам, мөстөл, мөсөн гол, цэвдгийн төлөв байдал, хайлалт, өөрчлөлт, ирээдүйн хандлага болон усны салбар дахь төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашдын зорилтыг хэлэлцэж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх