Цэс Close

ТЕГ-аас “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай гэж үзэн саатуулжээ

Тагнуулын ерөнхий газраас “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэх магадлалтай гэж үзэн өчигдөр орой саатуулжээ.

Тэднийг өмнө нь Төв талбайд суулт зарлах үеэр ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх санхүүжүүлсэн, зэвсгээр хангасан байж болзошгүй хэмээн саатуулснаа тагнуулын байгууллага өнгөрсөн хавар мэдээлж байсан юм.

А.Гансүхийг төмөр замын хэргээ бусадтай наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгаж байсан бол хэргийг нь шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Мөн нэр бүхий хүмүүсийг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн гэгдэн шалгагдаж байсан өмгөөлөгч Б.Баасанцогтын хэрэг шүүх рүү шилжсэн байна.  Энэ үйл явдалтай холбогдуулан тус хөдөлгөөнийхөн зэвсэгт халдлага үйлдэхээр завдаж байсан гэж тагнуулын байгууллага үзжээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстремист үйл ажиллагаа, гэмт хэрэг аж.

Эрүүгийн хуулийн 19.8 дугаар зүйлд, үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах