Токио 2021: Олимпын үеэр Японы тэтгэвэрт гарсан ахмад цагдаа нар хамгаалалтад ажиллана
Удахгүй болох Токиогийн Олимпын үеэр Японы тэтгэвэрт гарсан ахмад цагдаа нар харуул хамгаалалт болон бусад ажилд туслах сайн дурын ажилтнаар ажиллахаар болжээ.
Цагдаагийн ахмад алба хаагчдын багт одоогоор 46-88 насны 90 хүн байгаа аж. Тэд гол төлөв наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болох Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эргүүл хийх юм.
Ахмадууд үзэгчдийн эд зүйлийг шалган нэвтрүүлэх, хүмүүсийн урсгалыг зохицуулахад оролцоно. Тэд мөн олон нийтийн сүлжээнд байрлуулсан бичлэгүүдийг үзэж, Олимпын оролцогчид болон зочдод учирч болзошгүй аюулаас сэргийлж хянаж ажиллахаар болжээ.
Тус отрядыг танилцуулах ёслолын үеэр 1964 оны Токиогийн Олимпын үеэр цагдаагийн офицероор хамгаалалтад оролцож байсан ахмад цагдаа болох 87 настай Юзо Сузуки үг хэлжээ. Тэрбээр ахмад нөхдөдөө хандан зуны Олимпын наадмыг аюулгүй, хөгжилтэй явуулахад залууст туслахын тулд чадах бүхнээ хийхийг уриалж удахгүй болох наадам өмнөхөөсөө илүү сэтгэл хөдөлгөм болно гэж найдаж байгаагаа хэллээ.
Эх сурвалж: NHK
Сэтгэгдэл үлдээх