Томилгоо: Огцорсон сайдууд хоосонгүй буюу дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга боллоо

Шинээ бүрэлдсэн Засгийн газар өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар-Инфляцын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
-Газар тариалан, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил,
-Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Мөн зарим яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг томилсон байна. Тухайлбал...
1. ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханг "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл" -ийг хариуцахаар томилогдов.

2. Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар.

3. УУХҮ-ийн сайд асан асан Г.Ёндонг Эрдэнэт үйлдвэрийн даргаар

4. Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар


5. ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар

6. Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжлийн яамны дэд сайдаар

7. Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар тус тус томилох шийдвэрийг гаргажээ.

Мөн ХНХ-ын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр томилохоор болжээ. Түүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхгүй шууд томилох юм байна.

Сэтгэгдэл үлдээх