Турк, Сирид амиа алдсан хүний тоо 7800 давлаа
Даваа гарагт Сирийн хилийн ойролцоо Турк улсын нутаг дэвсгэрт дараалан хоёр удаа хүчтэй газар хөдөлсөн билээ. Уг гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн байдлаар 7800 давжээ. Тодруулбал Турк улсад 5894 хүн, Сири улсад 1932 хүн амиа алдсаныг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн 180 мянга орчим хүн нурангид дарагдсан гэж үзэж байгаа аж. Дэлхийн 70 гаруй орон аврах ажиллагаанд оролцохоо илэрхийлж, эхнээсээ Турк улсад хүрэлцэн ирээд байгаа юм байна.
Сэтгэгдэл үлдээх