Төв аймгийн Мөнгөнморьт суманд боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгджээ
Төв аймгийн Мөнгөнморьт суманд боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс /ЗӨСҮТ/ мэдээллээ.
Тодруулбал наймдугаар сарын 21-нд Төв аймгийн Мөнгөнморьт суманд малын боомын өвчлөл бүргэгдсэн голомтоос нэг хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь наймдугаар сарын 23-ны өдөр ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Уг тохиолдлыг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа аж.
Тус суманд наймдугаар сарын 21-нд сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Мөн голомтын тандалт судалгааг өргөжүүлэн, халдварын эх уурхай, халдвар дамжих хүчин зүйлсийг тогтоон, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа аж.
Боом өвчнөөс сэргийлэх зөвлөмж
Боомоор өвчилсөн, үхсэн мал амьтан, тэдгээрийн сэг зэм, боомын үүсгэгч агуулсан хөрс өвчний эх уурхай болдог. Тиймээс шалтгаан нь тодорхойгүй болон боомоор үхсэн малыг өвчихгүй, махыг ашиглахгүй, өвчтэй малын хашаа, хороо, өтөг бууцтай харьцахгүй байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх