Цэс Close

Т.Ням-Очир: Ирэх хичээлийн жилийн нэг, хоёрдугаар улирлын агуулгыг теле хэлбэрээр бэлтгэж дууссан

[cmsmasters_row data_shortcode_id="yw7vfovca" data_padding_bottom_mobile_v="0" data_padding_top_mobile_v="0" data_padding_bottom_mobile_h="0" data_padding_top_mobile_h="0" data_padding_bottom_tablet="0" data_padding_top_tablet="0" data_padding_bottom_laptop="0" data_padding_top_laptop="0" data_padding_bottom_large="0" data_padding_top_large="0" data_padding_bottom="50" data_padding_top="0" data_bg_parallax_ratio="0.5" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center" data_color="default" data_bot_style="default" data_top_style="default" data_padding_right="3" data_padding_left="3" data_width="boxed"][cmsmasters_column data_width="1/1" data_shortcode_id="hdkvfnjsx" data_animation_delay="0" data_border_style="default" data_bg_size="cover" data_bg_attachment="scroll" data_bg_repeat="no-repeat" data_bg_position="top center"][cmsmasters_text shortcode_id="ozx4vin11b" animation_delay="0"]

Цар тахлын эрсдэлтэй үе тул 2020-2021 оны хичээлийн жилийг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулахаар болсноо БШУЯ өнөөдөр танилцуулав.

Тухайлбал, аймаг, нийслэлийн ачаалал ихтэй сургуулиудад долоо хоногийн гурван өдөр танхимын сургалт, хоёр өдөр теле хэлбэрээр хичээллэхээр боллоо. Учир нь бүлэг дүүргэлттэй холбоотойгоор өдрүүдэд зохицуулалт хийх зайлшгүй шаардлага үүссэн хэмээн БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн хэлэв.

Харин хүн амын нягтаршил харьцангуй бага сум, баг, тосгонд суурь боловсрол олгодог сургалтын байгууллагууд анги дүүргэлтээ хангаад хэвийн горимоор хичээллэх аж.

Хичээлийн шинэ жилийг хэрхэн зохион байгуулах талаар танилцуулсны дараагаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэ хичээлийн жилд танхимын ба танхимын бус сургалт хослон явагдах учир хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн төлбөр төлөх нөхцөл, хэмжээнд өөрчлөлт орох уу. БШУЯ энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хичээл сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хэлбэрээр зохион байгуулахтай холбоотой албан даалгавар, дүрэм журамд хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудыг сургалтын төлбөрийг сар, улирлаар нь төлөх зохицуулалтыг хийж, уян хатан байгаарай гэх заалт орсон. Үүнийг хангахад БШУЯ, хувийн хэвшлийн сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нартай хамтарч ажиллана.

Ойрын хугацаанд хувийн хэвшлийн сургуулиудын удирдлагуудтай хийх уулзалт товлосон. Гарсан үр дүнгийн талаар мэдээлэх болно.

Цаашид долоо хоног бүр хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаараа нийтэд мэдээлж байхаар төлөвлөсөн.

-Өнгөрсөн хичээлийн жилийн агуулгыг хэрхэн нөхөх вэ?

-БШУЯ тавдугаар сараас эхлэн 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангахаар ажилласан. Ингэснээр нэг болон хоёрдугаар улирлын бүх хичээл буюу нийт 2,087 цагийн хичээлийг Монголын телевизүүдийн холбоотой хамтран теле хэлбэрээр бэлтгэсэн. Тиймээс танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээл явахад бэлэн.

Өнгөрсөн хичээлийн жилд сургалтын 47 хувийг зайнаас олгосон. Хичээлийн шинэ жилийн эхэнд өмнөх агуулгыг бататгах, хоцрогдлыг арилгах зөвлөмж, арга зүйг мөн бэлтгэсэн байгаа.

-Танхимын болон танхимын бус сургалт хосолж явахаар багш нар үндсэн цалингаа авах уу, эсвэл хэмжээ өөрчлөгдөх үү?

-Давагдашгүй хүчин зүйлийн үед завсардсан бол багш нарын цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг хэвийн олгох гурван сайдын хамтарсан тушаал бий. Танхимд хичээллэх сургалтын өдрийн талаар янз бүрийн байр суурь олон нийтийн сүлжээнд гарч байгаа.

Бид эрсдлийг хамгийн бага байлгах зорилгоор хувилбар боловсруулж ажиллаж байна. Өдөрт хичээллэх цаг нь 4-5 цаг байгаа. Хүүхдүүдийг хичээлдээ ирэх, тарах цаг нь ялгаатай байлгаж, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар тооцоолсон. Мөн сургууль руугаа орох, гарах урсгал нь хязгаартай байна. Түүнчлэн хичээлийн эхний 5-10 минутад цар тахлаас урьдчилан сэргийлэх хэвшлийг эзэмшүүлж, зөв дадал суулгана.

-Нэг ангид 20 хүүхэд суулгана гэж мэдээлсэн. Одоогийнхоор бол нэг ангид 40-50 сурагч хичээллэдэг. Тэгэхээр ангийн зохион байгуулалтыг хэрхэн хийх вэ. Ангиудыг хуваана гэсэн үг үү?

-Үүнийг сургуулиуд дотоод зохион байгуулалтаараа хийнэ. Яамнаас зөвлөмж, заавраа боловсруулсан.

-Багш нар хүрэлцэх үү?

-Хичээлүүдийн тулгуур агуулгаар зөвлөмж, арга зүйг боловсруулсан. Монгол хэл, математикийг суурь агуулга болгоод явахаар, бусад багш нар хамтарч ажиллах юм. Багш нар хамтдаа хичээл заах, агуулга хоорондын уялдаа холбоог сайжруулах бүх боломж нээлттэй.

-Бүлэг нэмэгдэхээр сургуулийн зай багтаамж хүрэлцэхгүй юм биш үү?

-Тиймээс 3 ба 2 гэх зохицуулалт хийж байгаа.

-Энэ хичээлийн жилд хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох вэ?

-Наймдугаар сарын 31-нд гэхэд ерөнхий боловсролын сургууль 7,000 орчмоор, цэцэрлэг 4,200 орчмоор хүчин чадал нь нэмэгдэх тооцоололтой байна.

-Сургуулиуд гурван ээлжээр хичээллэх магадлал байгаа юу?

-Зургаадугаар сард энэ талаар судалгаа хийхэд нийслэлийн хэмжээнд 16 сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй гэх дүн гарсан. Энэ сургуулиудын байр сав ашиглалтад мөн сургалтын зориулалтаар ашиглах байрны судалгааг хийж байгаа. 2020-2021 оны хичээлийн жилд гурван ээлжид шилжихгүй байхаар зохион байгуулалт хийж байна.

[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах