БНХАУ-ын алдартай балетын театр Монголд тоглоно
УДБЭТ-ын хамт олон сонгодог урлагийг хүндэлж, хайрладаг үзэгчдэдээ дэлхийд данстай уран бүтээлчдийн тоглолтыг 2024 онд цувралаар толилуулж байгаа билээ.
Энэ хүрээнд БНХАУ-ын Ляонин мужийн балетын театрын уран бүтээлчдийн сонгодог уран бүтээлийг 2024 оны наймдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Монголд анх удаагаа тоглогдох гэж байна.
БНХАУ-ын хамгийн алдартай балетын театруудын нэг болох тус балетын театр нь 1980 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн сонгодог болон хятад үндэсний онцлогийг агуулсан балетын бүтээл туурвидаг. Байгуулагдсан цагаасаа "Хунт нуур", "Нойрсож буй гүнж", "Сильфида", "Дээрэмчид", "Дон Кихот" зэрэг дэлхийн сонгодог 20 орчим балетын бүтээлийг тайзнаа амилуулаад байна.
Дээрх уран бүтээлээс гадна “Шинэ сонгодог”, “Хунт нуур” балетын шинэ хувилбарыг алдарт бүжигчин Малаховтой хамтран найруулж, “Эрвээхэй” модерн балетын бүтээлүү тоглосон.
Өнгөрсөн жилүүдэд тус театрын балетын бүжигчид дэлхийн томоохон балетын тэмцээнүүдээс 170 гаруй шагнал хүртсэн амжилт үзүүлсэн юм.
Ийнхүү эрхэм үзэгчид Та бүхэн өөр өнгө аяс, өөр балетыг бүжигчид УДБЭТ-ын тайзнаа хэрхэн бүжихийг цэнгэн үзэхийг урьж байна.
ГАЛА КОНЦЕРТЫН ХӨТӨЛБӨР:
- П.И.Чайковский "Хунт нуур" балетын Адажио
- Мартин Чайкс "QI XI" Пe дe дe
- Ж. Шнейцхоффер "Сильфида" балет
- Рикардо дриг “Harlequinale” Па дe дe
- Крис Бабида "Жасмин цэцэгс"
- П.И.Чайковский "Щелкунчик" балетын Па дe дe
- Сайнхо намчылах "Хайр ба итгэл"
Сэтгэгдэл үлдээх