УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ээлжит бусаар хуралдаж байна

Хуваалцах

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар Төрийн ордонд яг одоо хуралдаж байна.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийн зүгээс “хоёр талд улс төрийн акц хийж байна. Үүнийг МАН-ын Удирдах зөвлөл шийднэ. Бидний дээр Удирдах зөвлөл гэж бий. Удирдах зөвлөлийг шийдсэний дараа бүлгийг хуралдуулна гэсэн бодлоготой байна. Өчигдөр бүлгийг хуралдуулах гэсэн ч уур амьсгал таагүй байсан. Тиймээс маргааш буюу Лхагва гарагийн 12:00 цагт бүлгийн хурлыг зарласан байгаа” гэж өнөөдөр мэдэгдсэн юм.

Гэвч шаардлага хүргүүлсэн 38 гишүүн Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр цугласан байна. Энэ талаар МАН-ын бүлгийн гишүүн Б.Энхбаяр цахим хуудаст бичлэг байршуулжээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн