Цэс Close

УИХ-ын гишүүн Н.Ганибал Ерөнхий сайдад асуулга тавилаа

УИХ-ын гишүүн Н.Ганибал Монгол Улс Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2021 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар асуулга тавьлаа.
Асуулгад... "У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Коронавирусээс үүдэн эрсдэлд орсон эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйг аврах талаар дуугарч, удалгүй 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн тооцоог Засгийн газар нь гаргаж нийтэд танилцуулан 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр УИХ-ын чуулганаар батлуулсан. Тухайн үеийн бүтэн жилийн төсвийн орлогын дийлэнх болох их хөрөнгийг хяналтгүй, үр дүн муутай үрэн таран хийсэнд парламент дахь сөрөг хүчин болон олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан.
5.1 их наяд гэдэг бол 2016 оны Монгол Улсын төвийн нийт орлоготой тэнцэхүйц их хэмжээний хөрөнгө. Тэгвэл татвар төлөгчдийн төлсөн асар их хэмжээний мөнгө чухам юунд зарцуулагдаж, ямар эерэг дүнд хүрсэн вэ гэдгийг асуулгадаа асуужээ.
Асуулгын хариуаг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13.2-т заасан хугацаанд ирүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахад бэлтгэхийг хүсье" гэжээ.
 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах