Цэс Close

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ, БНХАУ-ын вакцины аль нэгийг хийлгэнэ

КОВИД 19 цар тахлын дархлаажуулалт манай улсад ид үргэлжилж байна. Засгийн газар болон ЭМЯ-аас иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж буй. Үүнтэй зэрэгцэн иргэдийн дунд вакцины үр дүнд эргэлзэх цаашлаад вакцинууд үр дүнгүй гэх мэтээр цахимд ярьж байна.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн фейсбүүк хуудсаараа "COVID-ийн эсрэг ямар вакцин хийлгэвэл зүгээр вэ гэж хүмүүс асууж байна. Миний хувьд ХОЁР ХӨРШИЙНХӨӨ ВАКЦИНЫ АЛЬ НЭГИЙГ СОНГОНО гэж бодож байгаа. Одоогоор вакцинд хамрагдаагүй, ээлж дарааллаа хүлээж байна. Ер нь аль ч вакцин коронавирусийн ерөндөг болж чадна. Гэхдээ байгаль, цаг агаар, аж байдлын ойр төстэй талаасаа бол ОХУ, БНХАУ-ын вакцин манайд илүү үр нөлөөтэй байж магадгүй" гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах