Цэс Close

Т.Чимгээ: Миний амьдралын таван жил "хар дарсан зүүд" шиг өнгөрөөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хорих 401 дүгээр ангид очиж ял эдэлж буй Т.Чимгээтэй биечлэн уулзсан юм. 

Энэ үеэр Т.Чимгээ нийтэд хандаж мэдээлэл өгсөн юм.  

Тэрээр... 2015 оны наймдугаар сарын 31-нд Төв аймгийн цагдан хорих байранд хэлмэгдэж хоригдсон. Миний амьдралын таван жил долоон сар гаруй хугацааг эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироосон. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Таван жилийг тарчлаан зовоож, тамлаж, хар дарсан зүүд шиг өнгөрөөлөө. Намайг хилс хэргээр хоригдсоноос хойш нэг жилийн дараа миний том охин осолд орж амь насаа алдсан. Үүнийг би энэ хэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа.  Тиймээс тэр хэргийг би дахин шалгуулах хүсэлтэй байгаа. Миний амьдрал ахуй, ар гэр тэр чигээрээ орвонгоороо эргэсэн. Үлдсэн үр хүүхэд, 80 гарсан хадам ээж маань хамтдаа орон байргүй, байр хэсэж амьдарч байна” гэлээ.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 2016 онд  Төв аймгийн цагдан хорих байранд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй бичлэг олон нийтэд цацагдсан. Үүний дараа холбогдох хууль хяналтын байгууллагаас уг хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ТЕГ, ШШГЕГ, АТГ, ЦЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн хэргээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Харамсалтай нь давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод буй. Энэ хэргийн шүүх хурал зургаан удаа болсон боловч эцэслэн шийдэгдээгүй байна.

Хэрвээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу энэ хүмүүсийг эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнө нь 20 жилийн ял оноосон хэргийг хүчингүйд тооцож, шинээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх хууль, эрх зүйн үндэслэл бүрдэх юм. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанд уг асуудлыг ярьсан. Мөн энэ хэргийн захиалагчтай холбоотой хэрэг Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа. Гэхдээ захиалагчтай холбоотой хэргээр Т.Чимгээгээс мэдүүлэг, байцаалт аваагүйг тэр өнөөдөр бидэнтэй уулзахдаа хэллээ” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах