УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргалаа

Хуваалцах

З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нарын 67 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг өнгөрөгч долоо хоногт өргөн бариад байсан билээ. Тэдний зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах ёстой гэх шаардлагыг тавьж байсан юм.

Мөн УИХ дахь Ардчилсан намын зүгээс түүнийг өөрийн нэр холбогдож буй хэргүүдийг шүүхээр эцэслэтэл УИХ-ын чуулганы хуралдааныг удирдахгүй байх шаардлагыг хүргүүлээд байсан. Улмаар өнөөдөр АН-ын бүлгийн зүгээс өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэг өдөр дарааллаар нь хэлэлцэхгүй бол бид чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдээд байсан юм. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдсан. Улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Одоо түүний чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх гэж байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн