Улаанбаатарт цас орохгүй

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Энэ сарын 23-ны өдрийг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч хадгалагдана.
2026 оны 01-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -25...-27 градус хүйтэн байна
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -25...-27 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө -25...-27 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар:-33 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогвортой байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Сэтгэгдэл үлдээх