Улаанбаатарт цас орохгүй

Хуваалцах

2025 оны 12-р сарын 17-ноос 12-р сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч:

  • Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -25…-30 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -19…-24 градус,
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө -6…-11 градус,
  • Бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

16, 17-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2025 оны 12-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ .

Агаарын температур Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Хараа, Ерөө, Туул , Тэрэлж голын хөндийгөөр -11…-16 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар:-20 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн