Улаанбаатарт өдөртөө -21 хэмийн хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
24-нийг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун байна.
2026 оны 01-р сарын 21-ний 20 цагаас 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр -40…-45 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -35…-40 градус, Алтайн өвөр говиор -17…-22 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр -23…-28 градус, бусад нутгаар -29…-34 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -32…-37 градус, Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндий, Орхон-Туулын бэлчир, Дарьгангын тал нутгаар -26…-31 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -15…-20 градус, бусад нутгаар -20…-25 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -38…-40 градус, бусад хэсгээр -29…-31 градус, өдөртөө -20…-22 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -38…-40 градус, өдөртөө -22…-24 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -37…-39 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл үлдээх