Улаанбаатар хотод нойтон цас орж, хүчтэй салхи салхилна
2023 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн байдлаар цаг агаар болон аюултай үзэгдэл ямар түвшинд байгаа талаарх мэдээллийг Ус цаг агаар, орчины газраас өглөө.
Булган Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар, Төв аймгийн хойд хэсгээр цас орж, шуурга шуурах аюултай үзэгдэл ажиглагдаж байгаа бол Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгийн зарим сумдын нутгаар салхины хурд зарим үед 20-24 мс хүрч хүчтэй салхилан шороон болон хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж байна. Мөн Улаанбаатар хотод нойтон цас орж, хүчтэй салхи салхилах төлөвтэй байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх