Цэс Close

Улсын хэмжээнд 17 сая төл мал бойжиж байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 27.9 сая мал байгаагаас 19.1 сая буюу 68.8 хувь нь төллөөд байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Мал төллөлтийг бүсээр нь авч үзвэл:

  • Баруун бүсэд 59.8 хувь
  • Хангайн бүсэд 79.1 хувь
  • Төвийн бүсэд 61.0 хувь
  • Зүүн бүсэд 70.2 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.

Улсын хэмжээнд 19.2 сая төл хүлээн авснаас 17 сая төл бойжиж байгаа юм. Төл малын бойжилт 88.5 хувьтай байна. Үүнээс хамгийн их буюу 71 гаруй хувь нь Хангайн бүсэд бойжиж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах