Цэс Close

УСУГ: Улаанбаатар хотын ундны ус бохирдсон гэдэг ташаа мэдээлэл

Үерийн улмаас Улаанбаатарын ундны ус бохирдсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ. Тэгвэл олон нийтийн сүлжээнд гарсан мэдээлэлтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газраас албан ёсны цахим хуудсандаа мэдэгдэл гаргажээ.

УСУГ-аас гаргасан мэдэгдэлд:

Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Сошиалаар дуут мессежээр ус тасрана,ус бохирдсон хэмээн явуулж олон нийтийн санаа бодлыг үймүүлэх явуургүй бодолтой хүмүүсийн ташаа мэдээлэлд залруулга хийж байна. Улаанбаатар хотын ус хангамж,ариутгах татуургын үйлчилгээ Хэвийн үргэлжилж байна. Нийслэлчүүдээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах