Цэс Close

Уурхайн ажилчдад гал түймрийн аюулгүй байдал, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх танхимын болон практик сургалт боллоо

“Эрдэнэс силвер ресурс” ХХК нь Дундговь аймгийн Онцгой байдлын газартай хамтран Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байрлах Салхит уулын баяжуулах үйлдвэрт гал түймрийн аюулгүй байдал, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх талаарх сургалтыг танхимын болон практик хэлбэрээр зохион байгууллаа.

Энэхүү сургалтад “Эрдэнэс силвер ресурс” ХХК, түүний туслан гүйцэтгэгч “Аглаг хангайн уулс” ХХК, “Сидар” ХХК, “Соёолон интернэшнл” ХХК, “Супер херо” кетринг” ХХК, “Онц цэвэрлэг булаг” ХХК, “Түмэн илдтэн” ХХК-уудын бүх ажилтнууд идэвхтэй оролцлоо.

Тус сургалтаар Салхит уурхайн галын аюулгүй байдалд дүгнэлт өгч, байгууллагын эрсдэлийг үнэлж, мөн ажилтнуудад болзошгүй гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний чадавхыг дээшлүүлж, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал гарсан үед хэрхэн ажиллах талаарх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх сургалтыг тус тус амжилттай зохион байгууллаа. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах