Японы гимнастикийн тамирчид багаараа алт авсны дараа ялалтаа тэмдэглэж буй нь. Хятадын баг сүүлийн эргэлтэд түрүүлж байсан ч нэг алдаанаас болж хоёрдугаар байр луу унасан юм. Америкийн нэгдсэн улс хүрэл медал авсан билээ.

Бразилын тамирчин Габрил Медина 3 дах үеийн том давалгааг амжилттай давсны дараах зураг.

Зүүн талаас Японы Саори Мяазаки, Америкын нэгдсэн улсын Калия Коппер ба Алисса Томас, Японы Маки Такада нар сагсан бөмбөгний эхний үед анхны бөмбөг сагсанд орохыг харж буй үе. Америкын нэгдсэн улс 102-76-аар ялсан. Одоогоор Америк олимпод дарааллаж 56 удаа ялаад байна.

Молли О’Каллаган Австралийн Ариарнэ Титмусыг 200 метрийн чөлөөт сэлэлтэд ялав. О’Каллаган 1:53.27 -д дуусган Титмусын 3-н жилийн өмнөх рекордыг эвдэн алтан медалийг авсан бол Титмус мөнгөн медалийг авжээ.

Украйнын сэлэмчин Олга Харлан сэлэмний тулаанд гуравдугаар байранд орсны дараа. Энэ нь Парис олимпоос авж буй түүний эх орны анхны медал.

Японы скейтбордчин Юуто Хоригомэ алтан медал авсны дараа баяраа тэмдэглэж буй нь. Хоригомэ Токио олимпод мөн ялж байсан билээ.

Эйфелийн цамхаг далайн эргийн гар бөмбөгийн тэмцээний үеэр харагдах үзэмж.

Зочид олимпийн тогооны зураг дарж байгаа нь.

Британы Энди Муррэй хамтрагч Дан Эван Японы Таро Даниел болон Кэй Нишигиро нарыг 2 дахь үед ялахаар гарж ирж буй мөч.

Британы Патрик Жеймс Бровн, Бразилын Кено Марлей Мачадо хүндийн жинд өрсөлдсөн ба Мачадо 4-1-ээр ялсан билээ.

Египтийн сэлэмчин Мохамэд Эл-Саеэд хүрэл медал хожсоны дараа баярлаж байгаа агшин.

Францын Жоан Дуру сурфын эхний шатанд оролцож буй торгон агшин. Сурфын тэмцээн нь Парисаас зайдуу Тахити хэмээх газарт болж байгаа юм байна.

Узбекстаны дэмжигчид Египтийн эрэгтэй багийн хөлбөмбөгийг дэмжихээр босон хамтдаа дуулж байгаа нь.

Австралийн Жэссика Фокс каяак ганцаарчилсан төрлөөр өрсөлдөж буй торгон агшин.

Нээлтийн ёслол Францын хувьсгалыг дүрсэлсэн байна.

Өмнөд солонгосын Лим Си-хеон байт харваад оролцов.

Эйфелийн цамхагийн дээр олимпийн цагаригнаас бүтэн сар харагдах байдал.
Эх сурвалж: CNN.com
Бэлтгэсэн: О.Янжинлхам
