Цэс Close

“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөө”-г баталж, албан ёсоор танилцууллаа

Төлөвлөгөө танилцуулах арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон төрийн байгууллага, эрүүл мэндийн салбар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Тус төлөвлөгөөнд:

  • Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх;
  • Тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах;
  • Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих;
  • Эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх;
  • Анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх
  • Эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;

гэсэн зургаан стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхээр тусгаад байна.

Энэхүү арга хэмжээний төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан бөгөөд 2030 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтыг гуравны нэгээр бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах