Цэс Close

Халтирч унаснаас болж нэг өдөрт 103 хүн бэртжээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс/ГССҮТ/ мэдээлснээр сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой гэмтэл бэртэл эрс нэмэгджээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд гэхэд халтирч унаснаас болж нэг өдрийн хугацаанд 103, цана чарганаас үүдэлтэй бэртэж гэмтсэн зургаан хүн эмнэлгийн тусламж авчээ.

Харин нэгдүгээр сарын 5-9-ний хооронд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл, гэмтэл авсан 478, цана чарганаас унаж гэмтсэн 75 хүн эмнэлэгт ирсэн байна.

Халтиргаанаас үүдэлтэй бэртэл, гэмтлийн дийлэнх нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны бэртэл, зөөлөн эдийн гэмтэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчний хугарал.

Эдгээрээс гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал хүнд хэлбэрийн гэмтэл болохыг ГССҮТ-өөс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах