Цэс Close

ХАМГИЙН ОРЧИН ҮЕИЙН ШИНЭЛЭГ “BEAUTY CREATIONS MONGOLIA”

Америкийн алдарт “Beauty Creations” брэндийг Монголд албан ёсоор худалдаалах эрхийг “S cosmetics” 2019 онд авч, зах зээлд нийлүүлж эхэлсэн билээ. Монголын шилдэг артистууд, охид бүсгүйчүүдийн хэрэглээ болж чадсан тус брэндийг олон нийтэд танилцуулах арга хэмжээ энэ сарын 20-нд амжилттай зохион байгуулагдлаа.

“Beauty Creations Mongolia” эвэнтэд Монголын шилдэг артистууд, урлаг спортын шилдэг төлөөллүүд оролцож, тус брэндийг яагаад сонгосон, давуу тал, монгол охид бүсгүйчүүдэд хэрхэн зохицох тухай зөвлөгөө, мэдээллүүдээ хуваалцсан юм. Мөн энэ үеэр “Beauty Creations” брэндтэй сэлфи уралдаан зарлаж, шилдэг бүтээгдэхүүнүүдийг хөнгөлөлттэй үнээр худалдаалсан юм. Эдүгээ охид бүсгүйчүүдийн үлгэр дууриал болдог шилдэг артистууд “Beauty Creations” брэндийн бүтээгдэхүүний өнгө, тогтоцыг хамгийн ихээр онцолж байлаа. Ялангуяа эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд охид эмэгтэйчүүдийн хэрэглээнд хамгийн тохиромжтой брэнд хэмээн санал болгож байв. Эвэентийн үеэр стилист, имиджмэйкер Г.Цолмонгэрэл эдүгээ трэнд болоод буй хувийн өнгө тодорхойлолтын сургалт зөвлөгөөг өгсөн нь сонирхолтой хэсгүүдийн нэг байлаа.

“Beauty Creations” нь хамгийн орчин үеийн шинэлэг тренд болсон, бүх хүнд хүртээмжтэй байлгахын тул чанартай бүтээгдэхүүнийг санал болгодог, олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн артистуудын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангадаг, хамгийн олон бэстсэллэрүүдтэй гэдгээрээ онцлог. Тус брэндийг Esmeralda Hernandez гэх шинийг санаачлагч, бүтээлч америк бүсгүй 2014 онд үүсгэн байгуулсан түүхтэй. Эдүгээ Америкийн гоо сайхны салбарт цахиур хагалсан олон коллекциудыг танилцуулж, дэлхийн олон улсад амжилттай борлуулж чаджээ. Тухайлбал, Brow clinic,murillo twins, evettexo, nudex зэргийг нэрлэж болно. “Beauty Creations” брэнд нь 2023 оноос эхлэн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулаад байна.

Ийнхүү АНУ төдийгүй дэлхийн олон улс орны охид бүсгүйчүүдийн үнэнч хэрэглээ болж буй “Beauty Creations”-ийн 60 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн Монголын хэрэглэгчдэд хүрсээр байна. Энэ тухай “S cosmetics” -ийн үүсгэн байгуулагч С.Солонго “ 2014 оноос хойш АНУ-ын гоо сайхны бүтээгдэхүүнийг Монгол охид бүсгүйчүүддээ санал болгож ирсэн. Бид хамгийн гол нь чанартай, тогтоц болон өнгө гаралт сайтай бүтээгдэхүүнийг зах зээлийн дундаж үнээр худалдаалахыг зорьж ирсэн. Тиймдээ ч өнөөдөр “Beauty Creations” брэндийг хэрэглэдэг артистууд, хэрэглэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч чадсан. Монголд нүүр будалтын салбар маш хурдацтай өндөр түвшинд хөгжиж байна. Энэ шаардлагад “Beauty creations” бүрэн нийцдэг. Бид цаашдаа Монголын гоо сайхны салбарт олон шинэ бараа бүтээгдэхүүн танилцуулахаас гадна АНУ-ын шилдэг артистуудтай хамтран нүүр будалтын шоу зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

“Beauty CreationsMongolia” брэнд Улаанбаатар төдийгүй орон нутагт салбараа нээн хэрэглэгчдэд хүрч байгаа ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах