Цэс Close

"Хамтдаа Халхгол" аянд 21 сая төгрөг цугларчээ

Халхголын хээрийн түймэрт өртсөн Ташгай багийн айлуудад туслах "Хамтдаа Халхгол" тусламжийн аяныг "Хит" хөгжмийн нэвтрүүлгийн санаачлагч Д.Давааням агсны хүү Д.Даваадорж эхлүүлсэн.

Тус аяны хүрээнд 21 сая төгрөг цугласан бөгөөд Д.Даваадорж өнөөдөр нөхдийн хамт Халхгол сумыг зорих юм байна.

Ингэхдээ 10,5 сая төгрөгийг гурван гэр, суудлын машин, өвөлжөө, 300 бог малаа түймэрт алдсан Х.Цогтсүмбэрийнд өгөх бол, үлдсэн мөнгийг хохирсон бусад айлуудад хүртээмжтэй байдлаар хувааж өгөх гэнэ. Малчин Х.Цогтсүмбэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун сайдтай уулзах үеэрээ түймэрт хэрхэн хохирсон хайртай морь нь уян дээрээ шатсан тухай нулимс дуслуулан ярьсан билээ. Энэ мэдээллийг авсан нэгэн иргэн Х.Цогтсүмбэрийнд уях уралдах сайн адуу өгье хэмээн мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах