Цэс Close

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 сая төгрөгийн хадгаламж, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай

Шинээр томилогдсон Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцая. 

2015 онд хувийн орлого нь 178 сая, 2016 онд 313 сая, 2019 онд 233 сая төгрөг болж өссөн талаараа мэдүүлжээ. Түүний Авилгатай тэмцэх газар /АТГ/ мэдүүлсэн түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсанаар “244 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, 100 сая төгрөгийн хадгаламж, 100 сая төгрөгөөр үнэлэх мал /үүний дунд хурдан удмын адуу тав байдаг/-тай” гэжээ. Мөн тэрбээр “Херо энтертайнмент” групп ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэжээ.

Өөрийн орлого: 233 сая 526 мянган төгрөг /жилийн/

Гэр бүлийн нийт гишүүдийн орлого: 14 сая 400 мянга

Орон сууц, барилга байгууламж: Нийт 244 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1,

Тээврийн хэрэгсэл: 28 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Highlander- 1

Мал, аж ахуй: 100 сая 460 мянган төгрөгөөр үнэлэгдэх Хурдан удмын адуу-5, Адуу-17, Үхэр-69, Хонь-124, Ямаа-163

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 60 сая 500 мянган төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй

Хадгаламж, дансны үлдэгдэл:

  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 100 сая 630 мянган төгрөг
  • Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 0

Авлага: 0

Анх авсан зээлийн хэмжээ: 0

Эрх, Патент, тусгай зөвшөөрөл: Эрх-2

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт:

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах