Цэс Close

Хонины ястай мах нэг кг нь дунджаар 11,615 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн статистикийн газраас энэ долоо хоногийн махны дундаж үнийн танилцуулгыг гаргажээ. 
                  
2021 оны наймдугаар сарын I долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 11,615 төгрөг, үхрийн ястай мах 13,900 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 372 төгрөгөөр (2.6%), үхрийн цул махны үнэ 626 (3.9%) төгрөгөөр тус тус буурав. Харин хонины ястай махны үнэ 607 (5.0%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 52 (0.4%) төгрөгөөр тус тус буурсан байлаа. 

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9,500 төгрөгөөр, харин “E-март” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 14,500 төгрөгөөр худалдаалж байна. Үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 11,500 төгрөг, харин “E-март” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 16,500 төгрөг байв. 

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах