Цэс Close

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх М.Энхсайханд уучлал үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2021.08.05) авилгын хэргээр ял эдэлж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд асан  М.Энхсайханд уулчлал үзүүлэх зарлигийг гаргажээ.

УИХ дахь АН-ын бүлэг долдугаар сарын 9-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүссэн албан бичиг илгээсэн бөгөөд Ерөнхийлөгч зарлигаа энэ дагуу гаргасан гэж өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс албан ёсны фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.

Ерөнхий сайд М.Энхсайхан нь Тавантолгойн гэрээг Монгол Улсад ашиггүй байдлаар байгуулсан хэрэгт буруутгагдан шүүхээс 4.6 жилийн ял сонссон. Гэвч прокуророос гаргасан яллах дүгнэлтийг шүүх нотолж чадаагүй гэсэн гомдол өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа.

Түүний өмгөөлөгч Д.Оросоо “Огт хэрэгжээгүй, байгуулагдаагүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт ноцтой хохирол учруулаагүй төслийн баримт бичгийн ирээдүйд олох боломжтой эдийн засгийн үр өгөөжийн тооцоог гаргах нь үндэслэл муутай, нотлох боломжгүй дүгнэлт” хэмээн мэдэгдэж байсан юм.

232991591_4473294156042761_2336259513521910069_n-300x200 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх М.Энхсайханд уучлал үзүүлнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах