Цэс Close

Хонконгийн өндөр барилгад гарсан түймрийн улмаас 44 хүн амь насаа алдаж, 279 хүн сураггүй алга болж, гурван хүн баривчлагджээ

Хонгконгийн цагдаа нар Хонгконг хотод сүүлийн хэдэн жилд тохиогоогүй гал түймрийн хэрэгт холбоотой байж болзошгүй 3 сэжигтнийг түр саатуулжээ. Одоогийн байдлаар гал түймэрт өртөн амь эрсэдсэн 44 хүн, сураггүй алга болсон 279 хүн тус тус бүртгэгджээ.

Ойролцоогоор 62 хүн гал түймрээс болж, гэмтэл бэртэл авсан гэж албаны хүмүүс мэдээлсэн юм.

Гал түймэр хаанаас анх гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч албаныхны мэдээлснээр галын дөл түймэрт өртсөн нэг барилга буюу 32 давхар цамхгийн шатнаас эхэлж, дараа нь барилгын дотор болон ойр орчмын барилгууд руу салхины улмаас тархсан байх магадлалтай гэсэн байна.

Гал сөнөөгч багийнхан галын өндөр температураас болж, аврах ажиллагааг гүйцэтгэхэд хүндрэлтэй байсан хэмээн гал сөнөөгч багийн ахлагч ярьжээ.

Эрх баригчид галын тархалт хэвийн бус байсан нь өндөр барилгуудын гадна хананы материал нь гал тэсвэрлэх чадварын стандартыг хангаагүй байсантай холбоотой байх магадлалтай гэж сэжиглэж байна.

Death toll in Hong Kong fire rises to 36, with 279 missing

Цагдаа нар түймэрт өртөөгүй барилгын цонхнуудын гаднах материал нь шатамхай хөөсөн полистирол байсныг илрүүлсэн гэжээ.

Цагдаагийн ахлагч Эйлин Чунг “Барилгын компанийн удирдах албан тушаалтны хүмүүс тухайн барилгуудыг барихдаа хайхрамжгүй хандсан гэх үндэслэл бидэнд бий” гэжээ. Баривчлагдсан 52-68 насны гурван хүмүүс нь тус компанийн захирлууд, инженерийн зөвлөх байжээ.

Ослын газарт 140 гаруй гал унтраах машин, 60 гаруй түргэн тусламжийн машин түргэн шуурхай ажилсан байна.

Тус барилга 1980-аад онд баригдсан бөгөөд саяхан их засварын ажил хийгдэж байсан юм.

Эх сурвалж: CBS

Бэлтгэсэн: Сарасвати

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах