Цэс Close

Хоёр настай хүүгээ зарчихаад шинэ эхнэртэйгээ аялалд гарчээ

Сё овог хятад эр хоёр настай хүүгээ зарчихаад шинэ эхнэрийнхээ хамт аялалд гарсан хэргийн тухай South China Morning Post мэдээллээ.

Гэр бүлээ цуцлуулж, хүүгээ асран халамжлах эрхийг авсныхаа дараахан Сё шинэ эхнэртэйгээ байнга муудалцах болсон тул харилцаагаа сэргээхээр аялалд гарахаар шийдсэн гэнэ. Харин аялалд явах мөнгө олохын тулд ах дээрээ байлгадаг хүүгээ сарын хугацаатай дэргэдээ байлгая гэж хэлээд түр авчээ. Гэвч сарын дараагаар хүүг буцааж авчраагүй учир ах нь утсаар залгатал дуудлагыг нь огт авахгүй байсан байна. Ингээд ах болон хамаатнууд нь хэрэг явдлын талаар цагдаад мэдэгджээ.

Цагдаа нар эрэн хайх ажиллагаа яаралтай эхлүүлсний дүнд Сё-г шинэ эхнэрийнхээ хамт Жэзян мужийн Чаншү хотноо аялж явахад нь баривчилжээ. Баривчлагдсныхаа дараагаар Сё хоёр настай хүүгээ 158 мянган юаниар хүүхэдгүй айлд зарсан хэргээ хүлээжээ. Сё-гийн өмнөх эхнэрээс мөн хоёр охин төрсөн ч өөр айлд үрчлүүлсэн гэж мэдэгдснийг цагдаа нар шалгахаар болсон байна.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах