Хуваарь: Тавдугаар сард болох барилдаанууд

Хуваалцах

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргажээ.

06-нд 12:00 цагаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин Д.Цэрэнтогтох агсны нэрэмжит улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

07-нд 12:00 цагаас Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин Содномын Эрхэмбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

13-нд 12:00 цагаас улсын начин Содномын Дэлгэрбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

14-нд 12:00 цагаас “Алтан жолоо” группийн нэрэмжит улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

20-нд 12:00 цагаас Түлш, эрчим хүчний салбарын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

21-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.

27-нд 12:00 цагаас Монгол Улсын гавьяат тамирчин, улсын өсөх идэр начин А.Баатархүүгийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан болно.

28-нд 12:00 цагаас Монголын залуучуудын холбооны ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн