Цэс Close

Хувцаслалтын алтан дүрэм буюу Арманигийн 10 зөвлөгөө

Брэндийн хувцас чамин тансаг байхаас гадна өмсөхөд биед эвтэйхэн байх ёстой гэдгийг батлан харуулсан дизайнер бол Армани. Мөн ажил хэрэгч стилийг дэгжин байдалтай хослуулж чадсанаараа гайхалтай. Тэгвэл загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан алдарт Жеоржи Арманиагаас суралцах 10 хичээлийг танд хүргэж байна.

1. Дэгжин байдал гэдэг бол бусдын харцыг булгаад зогсохгүй тэдний сэтгэлд хоногшин үлдэх явдал юм. Жеоржиа Армани холливуудад загварыг “импортолж” чадсан нэгэн. 1980 онд “American Gigolo” киноны гол дүр Ричард Гирийн хувцас урлагчаар Армани ажилласан байдаг. Үүний дараа холливуудын эрчүүд Арманигийн хүрэм, цамц, зангиагаар гангарах болжээ.

2. Стиль, моод хоёр чанараар л ялгарна. Жеоржиа Армани загварууддаа нарийн эсгэлт, жижиг хуниас, чимхлүүр зүйлсийг ихээр ашигладаг. Түүнийхээр сайхан хувцаслана гэдэг нь чамийн тансаг өнгө үзэмж болон биед эвтэйхэн байдлыг зөв хослуулах юм.

3. Хувцаслалтын хамгийн чухал хэсэг бол гутал. Тиймээс гутланд хэзээ ч бүү гар тат.

4. Тачаангуй харагдах эсэх нь таны өөртөө итгэл итгэлээс шууд хамааралтай. Хамгийн гол нь бие, сэтгэл хоёр нэгэн зүйлийг илэрхийлж байх учиртай.

5. Армани хэдхэн хоногийн дотор өөрчлөгдөх загварын чиг хандлагаас илүүтэй стилийг чухалчилдаг. Стиль бол цаг хугацаанаас үл хамаарах, моодноос гарахгүй зүйл юм.

6. Хувцас сонгохдоо хэтэрхий хичээх хэрэггүй. Хамгийн загварлаг хувцасладаг хүмүүс гадаад байдалдаа огт анхаараагүй мэт харагддаж чаддаг гэжээ. Армани

карьерийнхаа эхэн үед хэт чимэглэлээс зайлсхийдэг байсан бөгөөд өвөрмөц стильтэй биед эвтэйхэн загвар түүний нэрийн хуудас болжээ.

7. Таныг хамгийн гуалиг харагдуулах өнгөнүүд бол хар, хар хөх өнгө юм. Хувцаслалтандаа эдгээр өнгийг оруулснаар өөрийн биеийн галбирт хяналт тавих боломжтой болох юм.

8. Үнэртнийг маш болгоомжтой сонго. Таныг өрөөнд ороход хамгийн түрүүнд сүрчигний тань үнэрээр угтаж, өрөөнөөс гарахад мөн л сүрчигний үнэрээр таныг үднэ.

9. Хээ хуаргүй, даруухан өнгөтэй хувцас л хамгийн удаан моодонд байх боломжтой.

10. Армини загварын хойноос хөөцөлддөггүй. Харин хүмүүс өмсөхөд эвтэйхэн төдийгүй өөртэй итгэлтэй байлгаж чадах хувцас урлахыг л хүсдэг. Түүний хувьд стиль бол мөнгөтэй, мөнгөгүйгээс үл хамааран бий болгож чадах цорын ганц тансаг зүйл ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах